19 МУСК телевизийн дэлгэцээр маргааш гарна | Movie News, Movie Reveiws, Movie Trailers, Soundtracks

Киноны талаар шинэ мэдээлэлийг өөрийн Facebook-ээр авахыг хүсвэл Like дараарай!

19 МУСК телевизийн дэлгэцээр маргааш гарна

19 МУСК шууд үзэх
 Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “19” нэртэй уран сайхны киног NTV телевиз гаргахаар болжээ. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийсэн билээ.

Тус киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичин УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа  нар найруулсан юм.

Энэхүү киног телевизийн дэлгэцээр гаргах албан ёсны эрхийг NTV телевиз худалдан авч, ийнхүү үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа аж. Киног гаргах албан ёсны эрхийг ямар үнээр авсан нь тодорхойгүй байгаа ч багагүй мөнгө төлсөн гэх мэдээллийг тус телевизийн захирал М.Уламбадрах үгүйсгэсэнгүй. Тэрбээр ”Бид оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн ажиллахыг хичээдэг. Монголд өч төчнөөн ТВ үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөн ширүүн байна. Олны анхаарал татаж шуугиан тарьж буй энэ киног нээлтээ хийсэн өдрөөс нь өөрийн ТВ-ээр гаргахыг хүсч хэлэлцээр хийж ирсэн. Тохиролцоонд хүрч энэ эрхийг авсандаа сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн юм.

 Үзэгч та бүхэн “19” киног энэ сарын 26 буюу маргааш оройн 23.45 цагаас NTV телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй.

Киноны талаар шинэ мэдээлэлийг өөрийн Facebook-ээр авахыг хүсвэл Like дараарай!

Энэ кинотой холбоотой мэдээнүүд:

Copyright 2012 Kinochid.org All rights reserved Built by: Kinochid.org